Тэнгри: Даяга

演唱:ThunderZ
Тэнгри: Даяга - ThunderZ
Lyrics by:Баярсайхан Өлзий-Учрал
Composed by:Munkhbat Tsedevsuren
Produced by:EDGE
Хангай өөдөө харуулдана даа хө
Хатирах хүлэг нь хаа ч хүргэнэ ээ
Хавсрах салхийг ч дагуулна даа
Халирахгүй зүрх цөс нь бий
Ээе хар сүлд сэр шүтээнээсээ асуулт ир
Бид харж суухгүй тулаад шийднэ асуудлыг
Миний амь бат бөх учир нь миний ам сул биш
Хан суудлыг авах нь надад одоо нэг их алс хол биш
Мань бүтээнэ ээ олз хишиг надад үүдээ нээнэ
Орж ирээд тахина шүтээнээ хүмүүстээ тэнцүү хүртээнэ ээ
Есөн шид нь бүрдэнэ ээ би идэр есөд ч эрдэнэ ээ
Есөн тэгтэй дансыг нээлгэнэ санаcан бүгд бүтнэ ээ
Мөнх тэнгэр чонын удам мөр хайвал мань чинь гудам
I'm living минут тутам ам хамраар бүгдийн утна
Тал нутаг дэндүү уудам хүч чадал намайг дуудна
Хуцахын бол араанд зуугдана хувь тавилангаас үл зугтана
Би батаар CCB бас Татар лифтээр биш ээ шатаар
Өрсөлдөгчөө шатаана давна би бүгдийг нь хатаар
Бахархана би надаар хамууд битгий сатаар
Хар сүлдний хүчинд хав дар
Хав дар
Хангай өөдөө харуулдана даа хө
Хатирах хүлэг нь хаа ч хүргэнэ ээ
Хавсрах салхийг ч дагуулна даа
Халирахгүй зүрх цөс нь бий
Харц ардаас гарч ирлээ хүч чадлаа авч сэрлээ
Хавт Хасараас эд авлаа хан хөндийд хэрж гарлаа
Харц эсгээнэ хурц гэдгийн арц ганга нь ариусгана
Аз мэдэг тэр тэнгэрийн анч эрсийн хийморь мэт
Хийморь мэт
Баагиулна баагиулна утаа баагиулна
Сааруулна сааруулна сааруулна хурдаа үл сааруулна
Саагиулна саагиулна онгод сүнсийг тэнгэрт саагиулна
Наадуулна наадуулна нар сарны хооронд наадуулна
Угсаатан дахин төрлөө үр сад нь тахин шүтлээ
Түр саатан төрөл садан олон тушаагүй шиднэ хөлөө
Тушаал минь ирлээ тэнгэрээс уншаад л шатаа энгэрээс
Унаа нь эмнэг ундаа нь сархад улаач хэлсэн жингэрээс холд
Махыг нь ялзартал чана үүрэндээ өлзийтэй чоно
Нүүрэндээ гал асаасан мань үхэлтэй ч үзээтэй шаана
Үмхэхдээ ч гүзээтэй тос өрсөлдье гүйцээд ир бос
Өсөхдөө ч унтраагүй гал үзэгдээд өнгөрөөгүй тал
Хангай өөдөө харуулдана даа хө
Хатирах хүлэг нь хаа ч хүргэнэ ээ
Хавсрах салхийг ч дагуулна даа
Халирахгүй зүрх цөс нь бий
Хангай өөдөө харуулдана даа хө
Хатирах хүлэг нь хаа ч хүргэнэ ээ

你可能喜欢